Сонгинохайрхан дүүрэгт алтан гинж, үнэт эдлэл хулгайлагдсан хэрэг бүртгэгдэв

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдагдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагын шалгалтын явцад 37 настай эрэгтэй “С” гэх этгээдийг хэргийг үйлдсэн болохыг тогтоон баривчилсан байна.
Баривчлах ажиллагааны үеэр үнэт эдлэл болон булган шуба зэрэг эд мөрийн баримтыг хураан авсан бөгөөд уг этгээд нь Сонгинохайрхан дүүргийн лангуунаас үнэт эдлэл, мөн Баянгол дүүргийн худалдааны төвөөс булган шуба хулгайлсан нь нотлогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ ил, хараа хяналтгүй орхихгүй байх, эргэн тойрондоо хяналтын камер суурилуулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
