Шатахууны үнэ он дуустал нэмэгдэхгүй гэв

2025-12-24 14:301min
20251224-143041-file.jpeg
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам шатахууны үнэ он дуустал нэмэгдэхгүйг мэдэгдлээ. Евро-5 болон энгийн АИ-92 шатахууны үнийн ялгааг тайлбарлаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ОХУ-тай хэлэлцэнэ.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээллийг няцааж, он дуустал үнэ нэмэгдэхгүй гэдгийг мэдэгдлээ.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Евро-5 стандарт бүхий АИ-92 болон ОХУ-аас импортолдог энгийн АИ-92 шатахууны үнийн болон чанарын ялгааг тайлбарласан юм.

Дэд сайд шатахууны үнийн ялгаатай байдлыг тодруулан, он дуустал энгийн АИ-92, Евро-5, АИ-95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй гэдгийг онцлов.

Тэрбээр Евро-5 шатахуун тонн тутамдаа 860-890 ам.доллараар орж ирдэг бол энгийн Ангарскийн үйлдвэрээс ирдэг нь 705 ам.доллар байдаг учир үнийн зөрүү бий гэж тайлбарлав.

Мөн он дуустал боломжит хамгийн бага үнээр шатахуун авах хүсэлтээ өгсөн бөгөөд маргааш ОХУ-ын холбогдох яамдын удирдлагуудтай цахим уулзалт хийж үнэ, нийлүүлэлтийн талаар хэлэлцэнэ гэв.

Дэлхийд ОХУ, Монголын хоёроос өөр энгийн АИ-92 шатахуун байхгүй бөгөөд энэ нь техник технологийн хувьд хоцрогдсон гэж үзэж байна.

Хүхрийн хүчлийн хийг ихээр ялгаруулдаг тул 2026 оноос Киргизстан энгийн АИ-92 шатахуун авахгүй, зөвхөн Монгол Улс авах юм.

Монгол Улс ОХУ-д бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьж, бүх арга хэмжээг авч ажиллаж байна гэж Дэд сайд мэдэгдлээ.