Улаанбаатар метро төслийн хоёрдугаар шатны тендер зарлагдлаа
2025-12-24 13:301min

2.4 тэрбум ам.долларын төсөвтэй Улаанбаатар метро төслийн хоёрдугаар шатны тендерийн шалгаруулалтыг зарлаж, 2026 ондоо бүтээн байгуулалт эхлэхээр төлөвлөж байна.
Нийт 2.4 тэрбум ам.долларын төсөвтэй “Улаанбаатар метро төсөл”-ийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр Нэгдсэн төслийн удирдлагын газраас зарлалаа.
Төслийн бүтээн байгуулалтын ажил 2026 ондоо эхлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаар шатны тендерт нэгдүгээр шатанд оролцсон 27 аж ахуйн нэгж оролцоно.
Метро ашиглалтад орсноор иргэдийн автобусаар зорчих хугацаа 45 минутаас 15 минут болж багасна гэж тооцоолжээ. Мөн нэг өртөөнд дунджаар 10 жижиг, дунд бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулах бөгөөд нийт өртөөний хэмжээнд 150-200 бизнес эрхлэгч оролцож, 150 мянга орчим ажлын байр бий болох тооцоолол гарсан байна.
