Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам ашиглалтад орлоо

2025-12-23 12:301min
20251223-123023-file.jpeg
Зургаан эгнээ бүхий 3.9 км авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг бууруулахад чиглэсэн холбоос зам боллоо.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 километр авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2023 оны аравдугаар сарын 31-нд нээв.

Авто замын зорчих хэсгийн өргөн нь 25 метр бөгөөд хоёр талдаа 2 метрийн өргөнтэй явган хүний замтай юм.

Явган зорчигчийн зам болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг 2026 оны хавар дуусгахаар төлөвлөжээ.

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлээр “Ган бүрд” ХХК ажиллаж байна.

Уг авто зам нь Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам юм.