ЭХЭМҮТ-д амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах анхны амжилттай мэс засал хийгдэв

2025-12-22 14:011min
20251222-140128-file.jpeg
ЭХЭМҮТ-д амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах анхны амжилттай мэс засал хийгдэж, хүүхдийн биеийн байдал сайжирсан байна. Улсын хэмжээнд хүүхдэд бөөр шилжүүлэн суулгасан тохиолдол 15-д хүрчээ.

ЭХЭМҮТ-д амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах анхны амжилттай мэс засал өнгөрсөн тавдугаар сарын 15-нд хийгдсэн байна. Хүүхдийн биеийн байдал сайжирч, эрхтэн ээнэгшин, эмчилгээ үр дүнгээ өгснөөр олон нийтэд мэдээлжээ. Улсын хэмжээнд хүүхдэд бөөр шилжүүлэн суулгасан тохиолдол 15-д хүрсэн байна.

Энэхүү мэс заслыг ЭХЭМҮТ-ийн эмч нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн (УНТЭ) Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багтай хамтран гүйцэтгэсэн бөгөөд амьд донороос бөөр шилжүүлэн суулгахдаа дурангийн шинэ технологийг ашигласан нь эмнэлгийн дэвшил болсон байна. Цаашид уг технологийг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд өргөнөөр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Өмнө нь зөвхөн УНТЭ-д элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг байсан бол одоо ЭХЭМҮТ, ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-т уг нарийн мэргэжлийн эмчилгээг нэвтрүүлээд байна. 2023 оны аравдугаар сарын 31-ний байдлаар УНТЭ 333 хүнд элэг, 418 хүнд бөөр, 40 гаруй хүнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Мөн ХСҮТ 211 хүнд элэг, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг тус бүр хоёр хүнд бөөр, УХТЭ таван өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна.