2023 оны 11 дүгээр сард төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт

Монголбанкнаас гаргасан мэдээллээр энэ оны 11 дүгээр сард төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3571.66 төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 158.9 төгрөгөөр суларсан бол өмнөх сарынхаас 20.1 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 4128.71 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 498.2 төгрөгөөр суларсан бөгөөд өмнөх сарынхаас 52.3 төгрөгөөр чангарсан байна.
Мөн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 44.42 төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.4 төгрөгөөр суларсан бол өмнөх сарынхаас 0.01 төгрөгөөр чангарсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 502.37 төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 28.7 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 2.1 төгрөгөөр чангарсан байна.
