IJF 2025 оны шилдэг цэвэр ялалтуудыг тодруулах санал хураалтаа эхлүүлэв

2025-12-22 07:001min
20251222-070033-file.jpeg
Олон улсын жүдо бөхийн холбоо 2025 оны шилдэг цэвэр ялалтуудыг тодруулах санал хураалтаа эхлүүлж, ялагчийг 2026 оны “Парис-2026 Их дуулга” тэмцээнээр зарлана.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) 2025 оны шилдгүүдийг тодруулах албан ёсны санал хураалтаа эхлүүлжээ.

“Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд ОУХМ О.Уранбаярын “Улаанбаатар-2025 Их дуулга” тэмцээнд Япон Улсын тамирчин Юүдай Танакаг цэвэр ялсан ялалт нэр дэвшиж байна.

Энэ төрөлд нийт 18 шилдэг цэвэр ялалтын ялалт өрсөлдөж байгаа бөгөөд санал хураалт 2026 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Ялагчийг 2026 оны “Парис-2026 Их дуулга” тэмцээний үеэр албан ёсоор зарлах төлөвтэй байна.