Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн албан ёсны сошиал хуудсаар дамжуулан шууд дамжуулалт хийж, ирэх 2028 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээ зарлалаа.
Тэрбээр хэлэхдээ, “Инженер нэртэй хүмүүс төсөл хөтөлбөр хусч явдаг. Одоо УИХ-д сонгогдсон хүмүүс улс төрийн хувьд сөрөг нөлөөтэй байна. Нам дамжиж явдаг, хотын агаарын бохирдлоор улс төр хийдэг хүмүүс бий. Тэдэнд хандаж хэлэхэд, улс төрийн үйл ажиллагаа чинь үр дүнгүй. Би 2028 онд нэр дэвшихээр төлөвлөж байна. Иргэдийн төлөө ямар ажил хийснийг харуулах болно” гэжээ.
Х.Нямбаатар 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас нийслэлийн Засаг даргын албан тушаалд шилжсэн бөгөөд 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байв. Тэрбээр тухайн үед “Нийслэлийн орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл албан тушаалдаа ажиллана” гэж хэлсэн юм.
