Монгол орны ихэнх нутгаар хүйтэн, зүүн аймгуудын нутгаар цас орно

2025-12-20 10:001min
20251220-100041-file.jpeg
Монгол орны ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн, говь талд салхи ширүүсч байна. Зүүн аймгуудын нутгаар ялимгүй цас орж, бусад нутгаар цас орохгүй.

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй байна. Шөнөдөө Халх, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метрийн салхи шуурч, шөнөдөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -35…-40 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30…-35 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -25…-30 градус хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгороор -28…-33 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа голын хөндийгөөр -22…-27 градус, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33…-35 градус, бусад хэсгээр -26…-28 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Багануурт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

Тэрэлжид багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.