Увс аймгийн “Шинэ-Улаангом” захын түрээслэгчид төрийн удирдлагуудтай уулзаж, дэмжлэг хүсэв

2025-12-19 11:021min
20251219-110223-file.jpeg
Увс аймгийн Улаангом сумын "Шинэ-Улаангом" захын түрээслэгчид төрийн удирдлагуудтай уулзаж, гарааны бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл болон шинэ худалдааны төв барих асуудлаар санал солилцлоо.

Увс аймгийн Улаангом сумын “Шинэ-Улаангом” захын түрээслэгчид 12 дугаар сарын 18-нд Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нартай уулзаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтад оролцсон түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих зорилгоор хүүгүй эсвэл хөнгөлөлттэй зээл олгохыг хүссэн байна.

Мөн шатсан захын буурин дээр 2026 онд шинэ худалдааны төв барьж, ашиглалтад оруулах талаар шат шатны байгууллагад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэх дэмжлэг хүсжээ.