С.Ганбаатарт холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр бэлэн боллоо

С.Ганбаатарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.10 дугаар зүйл (үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйл (мөнгө угаах) гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, прокурорт шилжүүлсэн байна.
Нийслэлийн прокуророос С.Ганбаатарыг дээрх зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэж, удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэхээр бэлэн болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үеэр С.Ганбаатар “Мэдрүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн үед мэдүүлэг өгнө” гэж мэдэгдсэн байна гэж Нийслэлийн прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа мэдээлэв.
Мөн С.Ганбаатар Улсын ерөнхий прокурорт хандаж байсан боловч түүний гомдлыг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүлээж аваагүй гэж мэдээлж байна.
Ташрамд дурдахад, С.Ганбаатар нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд хуулийн байгууллагаас шалгагдахгүй байх тухай Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж, 2025 оны есдүгээр сарын 25-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдээгүй юм.
