ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.9 сая төгрөг болж 4 хувиар өсөв

Үндэсний статистикийн хороо 2025 оны эхний дөрвөн сарын өрхийн орлого, зарлагын мэдээллийг танилцууллаа.
2025 оны 3-р улирлын дүнгээр нэг өрхийн сарын дундаж нийт орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.1 мянган төгрөгөөр (5.7%), өмнөх улирлаас 71.7 мянган төгрөгөөр (4.0%) нэмэгдсэн байна.
Гэсэн хэдий ч өмнөх улирлаас 11.7 мянган төгрөгөөр (0.6%) буурсан үзүүлэлт гарчээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит орлогын өсөлтөд цалин хөлсний орлого 79.4 мянган төгрөгөөр (8.5%), хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.4 мянган төгрөгөөр (7.5%) нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Мөн иргэдийн нийт зээлийн хэмжээ жил ирэх тусам өссөөр байгаа бөгөөд 2022 онд 11.8 их наяд төгрөг байсан бол 2023 онд 15.2 их наяд, 2024 онд 21.4 их наяд, 2025 онд 26.1 их наяд төгрөг болжээ.
