Цахим төлбөрийн системийг үе шаттайгаар нэвтрүүлж байна

2025-11-14 08:151min
20251114-081529-file.jpeg
“Зам, тээврийн хөгжлийн төв” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд цахим төлбөрийн системийг хэрэгжүүлж, төлбөрийн хугацааг сунгахгүй бол алданги тооцохоор зохицуулжээ.

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна. Одоогоор улсын хэмжээнд 33 төлбөрийн цэгээс 12 нь бүрэн цахимжиж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлжээ.

Цахим төлбөрийн системийн давуу талуудын зэрэгцээ, жолооч нар төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгааг анхааруулж байна. Хэрвээ төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэхээр зохицуулжээ.

Иймд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ “Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян”-ыг 2025 оны 11 дүгээр сарын 5-наас эхлүүлээд байна. Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулж, жолооч нарт хугацаандаа төлбөрөө барагдуулахыг уриалж байна.

Жолооч нар төлбөрийн мэдээллээ Ebarimt.mn, Ezam.mn, E-MongoТ lia.mn зэрэг цахим системд регистр хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан шалгах болон төлөх боломжтой юм.