Итгэл алдсан залилангийн гэмт хэрэг нэмэгдэж байна

2025-11-14 09:151min
20251114-091528-file.jpeg
Хан-Уул дүүрэгт иргэн “Идэшний үхэр” зарын дагуу мөнгө алдсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллага иргэдэд танихгүй хүнтэй бэлэн мөнгө болон гүйлгээ хийхээс зайлсхийхийг зөвлөж байна.

2025 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн “Идэшний үхэр зарна” гэх зарын дагуу холбогдож, 1,350,000 төгрөгийг шилжүүлснээр залилуулсан дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хохирогч иргэн фэйсбүүк дээр шүдлэн үхрийн мах зарна гэсэн зарын дагуу холбогдсон бөгөөд залилагч этгээд бодит мэт зураг, бичлэг илгээж, итгэл төрүүлэхээр оролдсон байна.

Залилагч этгээд иргэдийн итгэлийг ашиглан, хөдөө орон нутгаас ачиж явуулна гэх зэргээр залилан мэхэлж, мөнгө авах зорилготой үйлдэл хийж байна. Түүнчлэн, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байгааг цагдаагийн байгууллага анхааруулжээ.

Цагдаагийн байгууллага иргэдэд танихгүй хүнтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх, мал, мах худалдан авах гэж байгаа бол бодит байршил дээр очиж шалгаж, баталгаажуулахыг зөвлөж байна.