Монголын шатарчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

Серби улсын Врнячка Баня хотод арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болсон шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 50 орны 300 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 23 шатарчин хүч сорьсон байна.
Эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд Б.Хүслэнзаяа 9 өргөөс 7 хожиж, 2 тэнцсэнээр 8 оноотой түрүүлсэн бол, 2300 хүртэлх чансааны ангилалд Ц.Сайханчимэг 5.5 оноогоор алт, эрэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансааны ангилалд Д.Дөлгөөнжаргал 7.5 оноогоор хүрэл медаль хүртжээ.
Б.Хүслэнзаяа хоёр дахь удаагаа шатар сонирхогчдын ДАШТ-ээс медаль хүртэж байгаа бөгөөд өмнөх тэмцээнээсээ хүрэл авсан бол, энэ удаа алтан медаль хүртсэн байна. Ч.Сайханчимэг дэлхийн хошой аварга (2024 онд түрүүлсэн) болж, нэрээ мөнхөлжээ.
Монголын баг нийтдээ хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тус тэмцээнд оролцсон бөгөөд 50 орноос хоёрдугаар байрт орсон байна. Түүнчлэн, Б.Хүслэнзаяа Монголын 20 дэх тамирчин, Ч.Сайханчимэг 21 дэх тамирчин, Д.Дөлгөөнжаргал 40 дэх медальтан болжээ.
