О.Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болж, би хоолноосоо салсан гээд хүү рүү минь дайрч гэмтээсэн

2025-11-14 11:171min
20251114-100041-file.jpeg

“Ноорог”-ын О.Уламсайхан бусдад хутгалуулж, хагалгаанд орсон. Хагалгаанд орж түүний биеийн байдал дээрдэж буй.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-ний 05.00 цагийн орчимд БЗД-ийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд манай найзыг хутгалчихлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад 38 настай, эрэгтэй Д, 25 настай, эрэгтэй У-тай маргалдаж улмаар мэс ашиглаж, биед нь гэмтэл учруулсан бөгөөд хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлж, холбогдогчийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээллийг өгсөн.
Харин цахим орчинд түүнийг бусдын гэрт орж, айлын эхнэрт гар хүрч байгаад нөхөр нь тэвчээр алдаад хутгалсан гэх мэдээлэл гарсан. Уг асуудалд түүний найз Ж.Өнөмөнх “О.Уламсайханы хагалгаа амжилттай болж ухаан орсон. Болсон хэргийг тодорхой субъектууд янз бүрээр тайлбар гарчээ.
Энэ талаар О.Уламсайхан: Надад тохиолдсон явдлыг элдэв янзаар улстөржүүлэх гээд хэрэггүй, юу ч тодорхой болоогүй байна. Ер нь ч наад зодолдоод байсан талууд чинь бүгд надад дургүй, би алинтай нь ч хамаагүй. Би ямар нэгэн хэрэг хийж, айл гэр рүү дайрч орсон бол аль аль нь хамгийн түрүүнд намайг дуртай нь аргагүй хорьчих эрх мэдэлтэй улс
Тэгвэл О.Уламсайханы аав М.Отгон: Миний хүү Отгоны Улам сайханы талаар ташаа мэдээлэл маш их хийж байгаад харамсаж байна. Бид хүүдээ санаа тавиад завгүй л байлаа. Өөрийнх нь амнаас болон цуг байсан найз нараас нь сонссоноор бол амьдарч буй байрных нь орцонд таарсан.
Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд дайрсан байсан. Ахаа уучлаарай гэж уучлалт гуйгаад аргадаад гэрт нь оруулж өгсөн. Гэтэл гэрээсээ хутга барьж гарч ирээд липтэнд орох гэж байхад нь ална гээд дайрсан байсан. Найз нар нь байгаагүй бол миний хүүг алах байсан байна лээ. Болсон явдал нь ердөө л энэ