Төмөр замд 363 вагон цистерн шатахуун байгаа бөгөөд нийслэлд шатахуун хэвийн олгогдож байна

2025-11-07 13:051min
20251107-130555-file.jpeg

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өглөөний 09:00 цагийн байдлаар төмөр замын хэмжээнд нийт 363 вагон цистерн шатахуун байгааг мэдээллээ. Үүнд дизелийн түлш 265 вагон, АИ-92 шатахуун 62 вагон, пропан 13 вагон, бутан 15 вагон, шингэрүүлсэн хий найман вагон орж байна.

АИ-92 шатахуунаас Толгойт өртөөнд 17, Улаанбаатар өртөөнд 3, Наушка чиглэлээс 42 вагон байгааг албаныхан онцолсон юм.

Өнөөдрийн өглөөний байдлаар нийслэл хотод шатахуун хэвийн олгогдож байгаа ч зарим аймагт шатахууны хангамж хэвийн бус байгааг иргэд мэдээлж байна.