Яармагийн хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээг хязгаарлаж, хатуу хог хаягдлыг цэвэрлэх ажил эхэллээ

2025-11-07 12:011min
20251107-120059-file.jpeg

Яармагийн хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээг хязгаарлаж, цэвэрлэх байгууламжид ирж буй хатуу хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн явуулж байна. Тус бүсийн хэрэглэгчид зориулалтын бус хатуу хог хаягдлаа суултуурт хийснээс үүдэн цэвэрлэх байгууламжид хүндрэл үүссэн тул Ус сувгийн удирдах газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 6-ны 22:00 цагаас эхлэн цэвэрлэгээг хүчтэйгээр зохион байгуулж байгаа талаар холбогдох албаныхан онцоллоо.