Хүрээ амаржих газарт 5.4 кг жинтэй мантгар борхон хүү мэндэллээ
2025-11-06 14:351min

Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэлжээ. Цэрэннадмид, Одонгэрэл нарын отгон хүү бөгөөд Монгол Улсын зөвлөх эмч Гантөгс, эмч Цэнгэлмаа, мэдээгүйжүүлгийн эмч Баатарцогт, эх баригч Хонгорзул, Шинэ-зуун, нярайн эмч Мандах, мэс заслын сувилагч Цэцгээ нар хүүг өлгийдөн авсан байна. Аав ээжийн зөвшөөрөлтэйгээр хүүгийн зургийг нийтэлжээ.
