Улсын хэмжээнд зургаан сая орчим мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарлаа
2025-11-06 10:011min

Улсын хэмжээнд 16,600 малчин өрхийн 5.724 сая толгой мал отроор өвөлжих урьдчилсан тооцоог ХХААХҮЯ гаргажээ. Нийт 213,300 малчин өрхөд 65.7 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая хонь өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.
Аймаг, сумдын аюулгүй нөөцөд 36,400 тонн бүдүүн тэжээл, 30,800 тонн хүчит тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд бүдүүн тэжээлийн 77.4 хувь, хүчит тэжээлийн 35.8 хувийг бүрдүүлжээ.
Малчид энэ онд 1.3 сая тонн хадлан, 4,700 тонн сүрэл, 51,000 тонн ногоон тэжээл, 26,000 тонн үйлдвэрийн тэжээл, 29,300 тонн гар тэжээл, 3,400 тонн дарш, 66,900 тонн давс, хужир бэлтгэсэн байна.
