Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт боллоо
2025-11-05 07:011min

2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 00:35:46 цагт Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь Бугат сумын төвөөс зүүн урд зүгт 29 км, Төгрөг сумын төвөөс урд зүгт 59 км, Алтай сумын төвөөс хойд зүгт 83 км зайд байрлаж байгаа юм гэж ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээллээ.
