11-р сарын 4-8-нд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүснэ

2025-11-03 10:151min
20251103-101556-file.jpeg

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын мэдээ: 11 дүгээр сарын 5 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх төлөвтэй байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

2025 оны 11 дүгээр сарын 4-нөөс 11 дүгээр сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 5, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.

6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.