ОХУ-аас нийлүүлж буй АИ-92 автобензиний импорт, түгээлтийн мэдээлэл

2025 оны 10 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалсан байна.
2025 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж иржээ.
Сүүлийн 3 хоногийн байдлаар Сүхбаатар боомтоор нийт 152 вагон АИ-92 автобензин импортлогдсон бөгөөд өдөр бүрийн вагон тоо нь 36-64 хооронд хэлбэлзэж байна.
ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс шатахууны ачилт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд ойрын 2-3 хоногт нэмэлт шатахуун Монгол Улсын хилээр нэвтрэхээр бэлтгэгдэж байна.
УБТЗ-ын 2025.10.31-ний өглөөний 09:00 цагийн мэдээллээр Сүхбаатар өртөөнд нийт 60 вагон шатахуун байгаа бөгөөд бусад өртөөнүүдэд ч шатахууны вагонууд байрлаж байна.
2025.10.30-ны өдрийн байдлаар нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцууд руу нийт 1,745 тонн АИ-92 автобензин түгээлт хийгдсэн байна.
Энэхүү мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас албан ёсоор гаргасан бөгөөд шатахууны тасалдалгүй нийлүүлэлт, түгээлтийг хангах чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагааг харуулж байна.
