Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дроноор хэмжиж эхэллээ

2025-10-30 15:011min
20251030-150135-file.jpeg

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг өглөө, оройд дроноор хэмждэг болжээ.

Энэ сараас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 08:00-09:00, орой 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмждэг болсон байна.

“Дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 километр радиуст хяналт хийх бүрэн боломжтой. Цаашид хяналт судалгааг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх юм” гэж НЗДТГ-аас мэдээлэв.

Агаарын чанарын индекс өнөөдөр 10:00 цагийн байдлаар Нисэх, Мишээл экспо, Богд хааны ордон музей, Шархад, Налайх орчим агаарын чанарын индекс цэвэр, Нэгдүгээр хороолол, Хайлааст, Баруун 4 зам, 5 буудал, 100 айл, Бөхийн өргөө орчмоор хэвийн байсан.

Гэвч 13:30 цагийн байдлаар Цахилгаан станц орчмоор их бохирдолтой, Баянхошуу, 100 айл, Баруун дөрвөн зам, Мишээл экспо, Нэгдүгээр хороолол, Хайлааст, 5 буудал, Яармагт агаар бага бохирдолтой байна.