Доллар 3588 хүрч, евро, юань чангарчээ

Монголбанкнаас зарласан валютын ханш 2025 оны аравдугаар сарын 29-ны өдрийн байдлаар ам.доллар 3588 төгрөг хүртэл буурчээ. Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сард ам.доллар 3593 төгрөг байсан. Үүнээс авч үзэхэд өнөөдрийн ам.долларын ханш өмнөх өдрөөс 1,54 хувиар буурсан үзүүлэлт гарсан аж. Харин Евро 10.59 хувиар өсч 4,182 төгрөг хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар ам.долларыг бэлнээр авах ханш арилжааны банкнуудад 3577 төгрөг байгаа бол зарах ханш 3605 төгрөг хүрсэн байна. Харин БНХАУ-ын юань 505 төгрөг хүрч өмнөх 0.61 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Монголбанкнаас зарласан валютын ханшийн мэдээллээр найман улсын гадаад валют буурсан бол 21 улсын гадаад валют 0.2-10.59 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, Японы иен 23.59, БНСУ-ын вон 2.49, ОХУ-ын рубль 44.91 төгрөг хүрсэн аж.

Гадаад валютын нөөц улсын хэмжээнд 5.8 сая ам.доллар байгаа талаар Монголбанкаас өнгөрөгч есдүгээр сард мэдээлж байсан. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 25.99 хувь байгаа аж. Мөн энэ жилийн инфляц 2025 оны наймдугаар сард улсын хэмжээнд 9.0 хувь, Улаанбаатар хотод 9.9 хувьтай гарсан. Инфляц энэ оны хоёрдугаар сараас эхлэн мөнгө, санхүүгийн бодлогын төлөвийг шат дараатайгаар хатууруулсан нөлөөгөөр алгуур саарсан ч наймдугаар сард мах, хүнсний ногоо, гурилын үнэ харьцангуй өндөр байсан нь хүнсний инфляцыг өмнөх сараас нэмэгдүүллээ. Цаашид инфляц алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох төсөөлөлтэй байна.
