Гачууртын замаас Баяндөхөмийн ам хүртэлх 1.1 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна

2025-10-27 17:301min
Гачууртын замаас Баяндөхөмийн ам хүртэлх 1.1 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчимд 3 км замыг шинээр барьж буй. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын тоо хэмжээний инженер Б.Лхагва-Одоос тодрууллаа.

Авто замын угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ нь орон нутгийн тээврийн ачааллыг бууруулах, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Замын шинэчлэлт нь хотын дэд бүтцийг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад туслах зорилготой байна.