МАН-ын Удирдах зөвлөл маргааш 12.00 цагаас цаг үеийн асуудлуудаар хуралдахаар болжээ
2025-10-27 16:461min

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар isee.mn сайтад өгсөн ярилцлагадаа МАН-ын Удирдах зөвлөл болон МАН-ын даргын дэргэдэх Бодлогын зөвлөл маргааш буюу мягмар гарагийн 12.00 цагаас хуралдахаар болсон талаар мэдэгджээ.
Хурлаар улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх аж.
Мөн тэрбээр яриандаа “МАН-ын Их хурлаар намын дарга Д.Амарбаясгаланг батламжлахгүй. Их хурлаар намын Бага хурал болон Хяналтын хороог сонгох сонгууль явагдана” гэжээ.
