Баруун 3 аймгийн нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

2025-10-27 18:001min
honi

Зудын урьдчилсан төлөвийг гаргахаар газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ, ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлтыг судалсан байна. Мөн цасны бүрхэц, зузаан зэргийг судалж үзэн ирэх сарын зудын нөхцөл, байдлыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулан гаргажээ.

Зудын урьдчилсан төлөвийн зургаас үзвэл нийт нутгийн 3 хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар гарчээ. Түүнчлэн Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар цасны нөхцөл тооцоогдоогүй байх үед зудын их болон нэн их эрсдэл үүсэж өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

Дээрх урьдчилсан төлөвөөс манай орны 50 орчим хувьд өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс цаг уурын байгууллагаас боловсруулан гаргадаг цаг агаарын урьдчилсан мэдээ болон зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авахыг анхаарууллаа. Түүнчлэн цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө.