Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх замыг хаах үеэр нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орно
2025-10-20 17:001min

Хан-Уул дүүргийн 3, 20 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх зам, засвар, шинэчлэлтийн ажил энэ сарын 24-ний 23:00 цагаас эхэлнэ.
Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 13 чиглэлийн замналд аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас эхлэн аравдугаар сарын 25-ны 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулахаар болжээ.
Тус замаар зорчдог нийтийн тээврийн автобусны өөрчлөлт орох чиглэлүүд:
Ч:9
Ч:7
Ч:7А
Ч:81
Ч69Б
Ч:53
Ч:80
Х:19
ШҮ:2
ШҮ:4
М:3
М:3А
Ч:54.
Зам засварын ажил аравдугаар сарын 25-ны 23:00 цагт дуусаж, чиглэлийн хэвийн горимд шилжинэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж НТБГ-аас мэдээллээ.

