Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2025 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 29-нийг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх юм байна.
Хур тунадас:
24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар,
25-нд Хэнтэйн уулархаг нутгаар,
28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
29-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -25…-30 градус хүйтэн, өдөртөө -7…-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус хүйтэн, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна. 22-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-23 градус, бусад хэсгээр -11…-16 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна. 23-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-19 градус, бусад хэсгээр -9…-14 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна.
