Отрын бүс нутагт зуншлага тааруу байсан тул импортын тэжээлд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг хөндөн хэлэлцжээ
2025-10-20 17:301min

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” мэдээллийг сонсжээ.
Энэ үеэр гишүүд малын индексжүүлсэн даатгал болон малчин тариаланч нарын дунд үүсдэг олон асуудал дээр ямар бодлого барьж байгаа талаар мөн түлшний хүрэлцээ олдоц муу байгаа тал дээр яаралтай арга хэмжээ авахыг анхаарууллаа.
Түүнчлэн отрын бүс нутгаар зуншлага тааруу байсантай холбогдуулан нөөцийн өвс, хивэг тэжээлийн үнэ олдоц болон импортын тэжээлд татварын хөнгөлөлт үзүүлэх тал дээрх бодлого шийдлийг асууж, малын вакцинжуулалт, махны экспортод баримталж буй бодлого арга хэмжээ зэрэг асуудлаар асуулт асууж хариулт авлаа гэж Ардчилсан Намын бүлгээс мэдээлэв.
