Өнөөдөр болон маргаашийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

2025-10-16 12:381min
124414058_849701912525591_1735187842999242527_n

Өнөөдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор Телевизүүдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд теле хичээлийг улс орон даяар шууд дамжуулан хүргэж байгааг Нийслэлийн Боловсролын Газраас танилцуулав.

2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд дараах сувгуудаар теле хичээлийг хүлээн авч үзэх боломжтой.

1-2 дугаар анги NTB суваг
3-4 дүгээр анги TM суваг
5-6 дугаар анги ETV
7-8 дугаар анги EduTV суваг
9 дүгээр анги TV5 суваг
10 дугаар анги Tenger TV
11 дүгээр анги Star TV
12 дугаар анги 25TV
Мөн эцэг эх, асран хамгаалагчид энэ өдрүүдэд хүүхдүүдээ хичээл үзэх боломжийг бүрдүүлэн идэвхтэй хамруулахыг НБГ-аас уриалав.