102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16 12:051min
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон жолооч нарын мэдээллийг иргэд 102 аппликэйшнээр дамжуулан Тээврийн Цагдаагийн алба, ЗХУТ-д мэдэгдэх боломжтой болсон.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн урамшуулал олгохоор төлөвлөж байна. Энэ нь нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг сахиулахад чухал түлхэц болох юм.