НӨАТ-ын сугалааны тохирлоос гурван супер азтан тодорчээ

2025-09-17 14:211min
image-4aaf3bd0-5cf2-42d4-bffc-11a20abe3a89

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирлыг өнөөдөр явууллаа.

2025 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтуудыг оролцуулсан юм. Тохирлын дүн:

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 49,044
4 орон таарсан /40,000-100,000/: 4965
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 485
6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/: 52
7 орон таарсан /500,000- 10 сая/: 5
8 орон таарсан: 3 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна

Сугалааны тохирлын дугаар: 81224403

“Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.