Улсын хэмжээнд 24.5 мянган тонн хүнсний ногоо, 9.4 мянган тонн төмс хураагаад байна

2025-09-17 14:001min
5d944813c433a

Улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сарын байдлаар 156.5 мянган тонн хадлан хадаж, 24.5 мянган тонн хүнсний ногоо, 9.4 мянган тонн төмс хурааж, 5.0 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 60.0 мянган тонн, хураасан хүнсний ногоо 2.8 мянган тонн, гар тэжээл 1.9 мянган тонноор өсөж, харин хураасан төмс 7.2 мянган тонноор буурсан байна.

Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Дорноговь,Завхан, Булган, Дархан-Уул, Увс, Орхон, Ховд,Төв, Сэлэнгэ аймгуудад 6.4 тонноос 3.7 мянган тонн буюу 34.2-76.7 хувиар буурч, бусад аймагт 0.2 – 272.7 тонн буюу 2.1 хувиас 33.2 дахин өссөн байна. Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Говьсүмбэр, Увс, Завхан, Баян-Өлгий, Булган,Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ аймгуудад 6.2 тонноос 5.7 мянган тонн буюу 6.0 – 85.1 хувиар буурч, бусад аймагт 4.7 тонноос 7.9 мянган тонноор буюу 33.5 хувиас 10.4 дахин өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.