“The MongolZ” баг “World Cup-2025” тэмцээний аварга боллоо

2025-08-25 11:00
mongolz

1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай “Esports World Cup-2025” тэмцээний аварга “The MongolZ” баг 500 мянган ам.долларын шагнал хүртлээ.

Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон цахим спортын “CS2” тоглоомын “Дэлхийн цом”/Esports World Cup-2025/-ын аварга шалгаруулах тэмцээний финалд “The MongolZ” болон Туркийн “Aurora Gaming” багууд шалгарсан. Уг тоглолт өнгөрсөн шөнө болж, “The MongolZ” баг ялалт байгуулж, аварга боллоо.

1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай “Esports World Cup-2025” тэмцээний аварга “The MongolZ” баг 500 мянган ам.долларын шагнал хүртлээ.

“Esports World Cup-2025” тэмцээний дэд байранд орсон “Aurora Gaming” 230 мянган ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн Саудын Арабын “Team Falcons” баг 130 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртлээ. Харин дөрөвдүгээр байр эзэлсэн “Team Vitality” 70 мянган ам.долларын шагналыг авчээ.

“Esports World Cup-2025” тэмцээнд шилдэг 16 баг оролцсоноос Монголын “The MongolZ” баг аваргын цом өргөж, түүхэн амжилт үзүүллээ.

“Esports World Cup-2025” тэмцээний аварга болсон “The MongolZ” баг “Spirit”, “Vitality” багуудын араас чансаа нь гуравт бичигдэж эхэллээ.