Юн Сук Ёл болон түүний эхнэрээс 11 мянган иргэн нөхөн төлбөр нэхэмжилнэ

2025-08-18 10:09
eh

Цэргийн онц байдал зарласан асуудлаар БНСУ-ын 11 мянган иргэн ерөнхийлөгч асан болон түүний эхнэрээс нөхөн төлбөр нэхэмжилнэ гэжээ.
Өнгөрсөн онд цэргийн онц байдал зарласан явдлын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр авах зорилгоор ойролцоогоор 11,000 иргэн ерөнхийлөгч асан Юн Сук Ёл болон түүний эхнэрийг шүүхэд өгч байгааг ням гарагт хууль эрхзүйн эх сурвалжууд мэдээлэв.
Хууль зүйн фирм “Хоин”-ы өмгөөлөгч Ким Гён Ху иргэдийн өмнөөс даваа гарагт Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд тус бүрээс нь 100,000 вон (ойролцоогоор 72 ам.доллар)-ы нөхөн төлбөр нэхэмжлэх аж.
Нэхэмжлэгчид Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласан нь иргэдийн үндсэн эрхийг санаатайгаар зөрчсөн гэмт үйлдэл бөгөөд ардчилсан нийгмийн гишүүдийн нэр төрд нөхөж баршгүй хохирол учруулсан гэж мэдэгдэн, Юн Сук Ёл нөхөн төлбөр төлөх хариуцлагатай гэж үзэж байна гэжээ.
Мөн түүний эхнэр Ким Гон Хи-г цэргийн хуулийг зарлахад нөлөөлсөн, хамжигчийн хувиар буруутай гэж үзэж, нөхөн төлбөрийн хариуцлагад татаж байгаа аж.
Өнгөрсөн сард ижил шалтгаантай нэхэмжлэл дээр Сөүл хотын Төв дүүргийн шүүх Юн Сук Ёлsг 104 иргэнд тус бүрд нь 100,000 вон нөхөн төлөх шийдвэр гаргасан нь дараагийн олон ижил нэхэмжлэл гаргахад хүргэжээ. Юн уг шийдвэрийг давж заалдаад, хэрэгжилтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх энэ хүсэлтийг тодорхой нөхцөлтэйгөөр зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: Itoim.mn