УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх бололтой

2025-08-11 10:46
ganbaatar

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусан, прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж буй аж. Түүнчлэн бүрэн эрхийн асуудал хөндөгдөж, УИХ-ын намрын чуулган эхлэнгүүт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэх тухай мэдээлэл байна.

Түүнийг МҮЭХ-ы Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж буй бол С.Ганбаатар харин үүнийг өөрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд МАН-ын захиалгаар хийж буй гэж дүгнэж буй юм.