Дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн Э.Содномпилжээ, Д.Жигмэд, Б.Алтангэрэл нар өнөөдөр эх орондоо ирнэ

Эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дууллаа эгшиглүүлж, монгол түмнээ баярлуулаад байгаа юм.