Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд Хотын захирагч С.Амарсайхан ажиллаж, өнөөдөр Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд очиж, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах талаар нийслэлийн холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.
С.Амарсайхан: Тохижилтын ажлыг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй
Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12, 13-р хороо, 32-ын тойрог орчимд ажиллалаа. 32-ын авто зам дагуу хүнд даацын машин механизмууд олноор байрлаж элс хайрга ачиж буулгах, борлуулж байгаа нь гудамжны өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэдийн ая тух, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “32-ын тойргоос хойшоо “Сод Монгол” ШТС хүртэл 800 м газарт ногоон байгууламж бүхий явган хүний зам барих тохижилтын ажил хийхээр дүүргээс хөрөнгө төсөвлөсөн байгаа. Зураг төсөл нь батлагдсан. Хийх комдани нь ч шалгарсан. Тохижилтын ажлыг өнөө маргаашгүй эхлүүлнэ. Энд байрлаж байгаа машин механизм эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлсэн. Жолооч нар нүүх газрыг заагаад өгчихвөл хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсэн” хэмээн танилцууллаа.
Хотын захирагч С.Амарсайхан “Тохижилтын ажлыг яаралтай эхлүүл. Бид энэ хүмүүст зогсох талбай олж өгөхгүй бол тохижилтын ажлыг хийж болохгүй гэсэн зүйл байж болохгүй. Мэдээж энэ хүмүүс амжиргаагаа залгуулж байгаа нь тодорхой. Гэхдээ хотын төвдөө хүнд машин механизмыг ингээд байлгаж байж болохгүй. Энэ хавьд айл өрх олонтой, хүүхэд багачууд их явдаг. Аюулгүй байдал хангагдахгүй байна. Өнөө маргаашгүй энэ газрыг чөлөөлөхийг шаард” хэмээн үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэд хотын захирагчид хандаж хүсэлтээ илэрхийллээ. 13-р хороонд усны худаг байхгүй, гудамжуудад уулын дайрга асгаснаас болоод явган явахад хүндрэлтэй болсон, Сэлбэ голын үерийн даланд шөнө оройн цагаар том оврын автомашинтай хүмүүс ирж хог, шороо ихээр асгаж байгаа талаар хотын захирагчид дуулгаж, энэ асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүслээ.
Иргэдийн хувьд эндээ олон жил суурьшиж байгаа учраас хөрсний бохирдол маш ихтэй, гүний худаг гаргах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэллээ. Хотын захирагч С.Амарсайханы зүгээс гүний худаг гаргах боломгүй бол зөөврийн худаг барих асуудлыг УСУГ-ынхантай хамтраад судалж үзэх чиглэл өглөө.
Түүнчлэн Сэлбэ голын далан дотор барилгын хог, шороо асгаж байгаа автомашины зураг, улсын дугаар баримттайгаа байгаа бол УБЗАА, Тээврийн цагдаагийн албатай хамтраад зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, үерийн даланг өөрсдөөр нь цэвэрлүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах 14 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад өгөв
Цэцэрлэгийн газраас авсан компанийн газар эзэмших эрхийг цуцлахыг үүрэгдэв
Хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороод ажилласны дараа Нийслэлийн Засаг даргын явуулын ажлын байрандаа сууж, Баянгол дүүргийн 12-р хороонд очиж ажиллав. Тус хорооны 15 дугаар цэцэрлэгийн газраас 1500 мкв талбай нь хувийн ААН-ийн мэдэлд очсон байна. Үүний улмаас 15 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих боломжгүй нөхцөл үүссэн байна. Хотын захирагч энэ асуудлыг газар дээр нь очиж судлан, зориулалтын дагуй ашиглаагүй тус газрын эрхийг цуцлахчиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Нийслэлийн Засаг дарга явууллын ажлын байрандаа иргэдийн төлөлөлийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. БГД-ийн 12-р хорооны Засаг дарга Х.Ганхуяг “Манай хорооны 15 дугаар цэцэрлэгийн барилгыг 1998 онд “Авзага трейд” ХХК барьж улсад хүлээлгэн өгсөн байдаг. Анх 5100 мкв газартай байсан. Гэвч 2004 онд тус компанийн мэдэлд 1500 мкв газар нь очсон байдаг. Миний бие цэцэрлэгийн өргөтгөл барих хүсэлтэй байгаагаа шат шатны байгууллагад энэ газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсэн хандаж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй. Манай хороо хоёр цэцэрлэгтэй. Нийтдээ 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгийн хүрэлцээ маш муу. Энэ газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсье” хэмээлээ.
Хотын захирагч С.Амарсайхан “Газрын зохион байгуулалтын албанаас энэ газрын мэдээллийг нягтлах хэрэгтэй. Энэ газарт барилга байшин бариулахгүй. 2004 оноос хойш ямар ч ашиглалтгүй байсан байна. Газар эзэмших эрхийг нь яаралтай цуцлаад, олон нийтийн зориулалтаар тохижуул. Энэ хавийн тоосгон гараашуудыг цэгцлэ. Хот төлөвлөлтийн бодлого, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зэрэгт нийцэхгүй байна” хэмээв.
Хотын захирагч С.Амарсайхан Явууллын ажлын байрны 77120000 утсанд хандсан иргэдтэй холбогдож, тэдний санал хүсэлтийг сонсож, холбогдох албан тушаалтнуудад судлан шийдвэрлэхийг чиглэл болгож ажиллалаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
6 comments
Зөв. Хог хаясан ухамсаргүй хүмүүсээр хаясан хогийг нь цэвэрлүүлэх естой.
ner turd haldlaa geh bhdaa
Ариун цэврийн станцын үнэр арай дэндүү их байгаа юм биш үү? Дасаж ч чадахгүй огиулсаар дотор муудаж байх шиг байна, толгой өвдөх ч энүүхэнд юм байна
Mongolchuud mini hunii umnuus amidardagaa bolichih. hotod dasch amidarch chadahgui bol huduu ochood malaa mallaad saihan amidarch bolno. osol avaar gargaj bgaa, hun deeremdej hereg tuvug hiij bgaa , heruul haraal hiij bga, nus sulshee hayj bga nuhduudiig haraad bhad dandaa l huduunuus irsen buduuleg uhamsargui zaluuchuud bna. hezee ta nariig hotijno gej huleej uur utsaraa barj suuhav.. zugeer l zulgen deer geree bariad amidartsgaa.
ene barilga toirson orchiniig haraach hariuzsan ezen baigaa bizdee, orchinoo tohijuulahgui gazruudad arga hemjee avch, ezen haryalalgui gazruudiig uls tohijuulah estoi
orchinii tohijilt hiigeegui barilguudiig ashiglaltad avdag uls mongol l baih