Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Тус шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцох гэрчээр С.Зориг агсны гэргий Б.Булган оролцохоор дөнгөж сая буюу 09:50 цагт Шүүхийн байр руу орлоо. Шүүгдэгч нар нийт 10 гаруй өмгөөлөгчтэйгөөр энэ удаагийн хуралд оролцоно.