Г.Маралмааг хүчирхийлсэн гэх цагдаа учир битүүлгээр амиа алджээ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 23 жил хоригдох ял эдэлж буй Г.Маралмааг хүчирхийлсэн гэх дэслэгч Б амиа алдсан байна.
Тодруулбал, Г.Маралмаа мэдүүлэгтээ Баянзүрх Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн байранд хэргийн материалтай танилцаж байх үеэр хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд дэслэгч Б нь хүчирхийлсэн гэжээ. Энэ гомдлын дагуу холбогдох албаны хүмүүс шүүхийн байранд очиж бичлэгтэй танилцан дэслэгч Б-гээс мэдүүлэг авч эхэлсэн байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дэслэгч Б хэргийн мөрдөн байцаалтын явцад гэртээ нас барсан байдалтай олджээ. Тэрээр хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгтээ “Хүчирхийлсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж, толгойгоо бариулсан” гэсэн аж. Үүнийг шүүхийн байранд хамт байсан цагдаа нотолсон аж. Энэ хэргийг одоогоор Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн хэлтэст шалгаж байгаа юм байна.