Зөвлөгөө: Хоолны хордлогоос сэрэмжил

2019-07-12 12:161min0
eruul

Аливаа баяр ёслолын үед хоол, ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнээс хордох хүмүүсийн тоо нэмэгддэг байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө гаргажээ.

  • Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдрийг шалгах
  •  Бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг харах
  • Түргэн гэмтдэг хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдан авахгүй байх
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, шошго зэргийг сайтар шалгах
  • Хоол идэхээсээ өмнө гараа угааж хэвших
  • Жимс ногоог угааж хэрэглэх

Хоол, хүнсээс хордлого авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрдэг байна.

  • Бөөлжих
  • Гүйлгэх
  • Халуурах
  • Бие сулрах
  • Чичрүүдэс хүрэх

Хэрэв шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаатай таарвал 70128012 дугаарын утсанд холбогдон энэ талаар мэдээлэл өгч болох юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй