Хөгжилтэй, заримдаа этгээд гэмээр хоригуудтай танилцана уу. Аяллаар явахад тань хэрэг болж мэднэ шүү.
Австрали
• Ням гарагт үдээс хойш олон нийтийн газар ягаан өнгийн өмдтэй явахыг хориглоно.
• Гэрлийн чийдэнг зөвхөн мэргэшсэн цахилгаанчин л солих эрхтэй. Өөр хүн соливол торгуультай.
Англи
• Гудамжинд хивсээ цэвэрлэх, сэгсрэхийг хориглоно. Хэрвээ зайлшгүй цэвэрлэх шаардлагатай бол өглөөний 08:00 цагаас өмнө л амжуулж болно.
• Эвэртэй бод малыг цагдаагийн зөвшөөрөлгүйгээр 7:00-22:00 цагт гудамжинд хариулахыг хориглоно.
• Төмөр замын вокзал дээр үнсэлцэж болохгүй.
Бүр тогтоосон тэмдэг хүртэл байдаг.
Удаан хугацааны үдэлтээс болоод ачаалал их үүсдэг гэж үздэг.
Итали
• Венецид 2008 оноос хойш Сан-Маркогийн талбай дээр тагтаа хооллохыг хоригложээ. Учир нь тагтаа түүхэн барилга, хөшөө дурсгалыг сүйтгэж байна гэж үзсэн байна. Түүнчлэн аюултай өвчин дэгдээгч гэж үздэг.
• Венецээс холгүйхэн орших Эраклея хотод эрэг дээр элсэн цамхаг барихыг хориглодог. Энэ нь эргийн дагуу зугаалж буй хүмүүст явахад саад болдог гэж үздэг.
• Эболд дурлалт хосууд машин дотроо үнсэлцэж болохгүй.
• Италийн Капри аралд модон өсгийтэй гутал өмсөхийг хориглоно. Мөн чимээ үүсгэдэг хувцас өмсөж болохгүй.
Сингапур
Бохь зажилбал торгуультай. 1992 оноос хойш хэрэгжиж байгаа энэ хуулиар бол бохийг зөөвөрлөх, хэрэглэхийг хоригложээ.
Бохь нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, хүрээлэн буй орчныг бохирдуулдаг гэж үздэг байна.
Канад
Канадад хуулийн дагуу даваагаас баасан гараг хүртэл 06:00-18:00 цаг хүртэл радио эфирийн 35 хувь нь зөвхөн үндэсний контент байх ёстой.
Япон
2008 онд тус улс 40-74 насны иргэдийн бүсэлхийн хэмжээнд жил бүр хяналт тавьж эхэлсэн байна. Энэ дагуу эрчүүд 86 см, эмэгтэйчүүд 90 см-ээс ихгүй өргөн бэлхүүстэй байх ёстой.
Энэ байдлаар Япон улс таргалалт, түүнийг дагасан өвчинтэй тэмцэж байна. 2015 онд энэ үзүүлэлтийг биелүүлээгүй компаниудад торгууль ногдуулжээ. Энэтхэг Илүүдэл жинтэй тэмцэх тухай сэдвийг үргэлжлүүлэхэд 2016 онд Энэтхэгийн Керала мужид “өөхний татвар” гэгчийг оруулж өгсөн байна. Тухайлбал, бургер, пицца, пончик болон бусад тослог хүнсэнд 14,5 хувийн татвар ногдуулна гэжээ.
https://www.adme.ru/