Аливаа баяр ёслолын үед хоол, ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнээс хордох хүмүүсийн тоо нэмэгддэг байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө гаргажээ.
- Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдрийг шалгах
- Бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг харах
- Түргэн гэмтдэг хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдан авахгүй байх
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, шошго зэргийг сайтар шалгах
- Хоол идэхээсээ өмнө гараа угааж хэвших
- Жимс ногоог угааж хэрэглэх
Хоол, хүнсээс хордлого авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрдэг байна.
- Бөөлжих
- Гүйлгэх
- Халуурах
- Бие сулрах
- Чичрүүдэс хүрэх
Хэрэв шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаатай таарвал 70128012 дугаарын утсанд холбогдон энэ талаар мэдээлэл өгч болох юм.