Испанийн улаан лоолийн тулалдаан Америкийн Burning Man зэрэг цэнгээнт тэмцээнүүдийг олон хүн мэднэ. Гэтэл үүн шиг хүмүүсийг хөгжөөх хачирхалтай зугаацал, тэмцээн уралдаанууд олон байдаг аж.
Нэг: Англи. Бяслагны уралдаан: Англичууд Куперсхилдийн бяслагны уралдааныг хэдэн зууны турш явуулж байна. Жил бүр хаврын сүүл сард хэдэн зуун үзэгч цугларсан нэгэн тэмцээн болдог. Энд 5 килограмм жинтэй дугуй бяслагийг өндөр уулын оройгоос өнхрүүлж, тэмцээнд оролцогчид энэ бяслагийг барьж авахаар гүйлддэг байна.
Ялагч алдар нэр, бяслаг хүртэнэ. Энэ уралдааныг хүний эрүүл мэндэд муу гэдэг шалтаанаар хэд хэдэн удаа хориглож байсан юм. Учир нь уралдаанд оролцогчид уулнаас уруудахдаа унаж, гар хөл, хавиргаа хугалж, хүзүү сээрээ гэмтээх нь их. Гэсэн ч эртний уламжлал одоо ч үргэлжилсээр байна.
Хоёр: Франц. Гахайн чарлааны аварга шалгаруулах тэмцээн
Три-сюр-Баиз хотод алдарт гахайн наадмын хүрээнд гахайн торойн чарлааныг дууриах аварга шалгаруулах тэмцээн болдог. 1975 оноос хойш болж буй энэ наадамд гахайн үзэсгэлэн худалдаа болж, “гахайн” хамгийн гоёмсог өмсгөл шалгаруулдаг байна.
Гурав: Гар утас шидэх тэмцээн
Гар утас шидэх тэмцээнийг Финляндад анх санаачилж байсан бол өдгөө энэ нь үндэсний спортын нэг төрөл болжээ. Гар утас шидэлтийн дээд рекорд нь 136 метр. Тэмцээний үеэр зөвхөн хэр хол шидэхээс гадна жүжигчилсэн үзүүлбэрээр нь оноо өгдөг.
Тухайлбал, гар утсаар жонглёрдох, акробат үзүүлэх ёстой юм байна. Ийм тэмцээн Норвеги, Австри, Бельги, Чех зэрэг улсад зохиогддог.
Дөрөв: Хятад. Бухын бие дээр зураг зурах уралдаан
Хятадын эртний домог ёсоор бол нэгэн удаа бар бух руу халдан довтолж гэнэ. Тэд ид тулаандаа орж, бух цус, шавартаа хутгалджээ. Гэтэл бух үнэхээр аймшигтай харагдсан тул айсан бар зугтаж орхижээ.
Эрт дээр үеэс эхлэн Юньань нутгийн иргэд амьтдаа өнгө өнгөөр будаж, энэ уламжлал мужийн жил бүр зохиогддог наадам болон хувирчээ. Бухыг хамгийн гоёор будах тэмцээнд Хятад, Вьетнам, Лаос зэрэг олон улсаас ирж оролцдог бөгөөд шагналын сан нь 15 мянган ам.доллар байдаг гэнэ.
Тав: Шатарбоксын тэмцээн
Шатарбокс бол шатар, боксыг хослуулсан спортын төрөл юм. Тулаан 11 раунд үргэлжилнэ. Сондгой тоотой раундад шатрын хөлөг дээр тулалдах бол тэгш тоотой раундад рингэн дээр тулалддаг. Энэ төрлийн спорт комиксоос гаралтай бөгөөд 2003 оноос амьдралд биелэгдэж эхэлжээ.
Өдгөө Дэлхийн шатарбоксын холбооны удирдлагаар шатарбоксын аварга шалгаруулах тэмцээн дэлхий даяар явагдаж байна. Холбооны гол уриа бол “Тулаан рингэн дээр, дайн хөлөг дээр болно.
Зургаа: Нойтон даваа гараг. Польш
Бие биеэ ариусгахын тулд усаар шүршдэг уламжлал дэлхийн олон оронд бий. Польшид энэ үйл ажиллагаа Шмигус-дынгус буюу Нойтон даваа гараг хэмээх хаврын баяр болжээ.
Энэ өдөр бүгд гудамжинд гарч, бие биеэ хуванцар сав, хувин, усан буутай усаар байлддаг.
Долоо: Нүцгэн өгзөгний баяр. АНУ
Amtrak Mooning наадам нь Америкийн хамгийн тэнэг баяруудын нэг юм.Moonig гэдэг нь өгзгөө нийтийн өмнө ил гаргана гэсэн утгатай бөгөөд эсэргүүцэх, хөгжилдөх зорилготой.Калифорнийн Лагуна Нигел хэмээх хотод хүмүүс зохион байгуулагчдын дохиогоор төмөр замын торон хашааны дагуу эгнэн зогсоож, зорчигч тээврийн галт тэрэг өнгөрөх үед өгзгөө гаргаж харуулна.
Ямар ч ашиггүй энэ наадам дэлхийн өнцөг булан бүрийн иргэдийн сонирхлыг татаж, жил бүр энд цуглардаг байна.
Найм: Маяглах наадам. Англи
Англи Камбри гүнлэгт нүүр амаа янз бүр болгон маяглах эртний уламжлалтай наадам болдог. Энэ наадам хэзээ анх үүссэнийг хэн ч мэдэхгүй. Ямартай ч 1852 оны сонинд энэ баярыг “эртнийх” гэж тэмдэглэжээ.
Даруу төлөв англичууд энэ баяраар толгойгоо морины тоногт хийж байгаад бүхий л чадлаараа нүүр амаа ярвайлгаж маяглана. Хамгийн аймшигтай дүр бүтээсэн нь ялдаг байна.
Ес: Уйлдаг хүүхдүүдийн бөх. Япон
Японы уламжлалт “Наки сүмо” гэх наадам 400 жилийн уламжлалтай. Хавар болгон хотын сүмүүдэд ой хүртэл насны хүүхдүүд хэн нь чанга уйлах вэ гэдгээрээ өрсөлдөнө. Тэмцээний үеэр хоёр сүмоч хүүхдүүдийг тэврэн гарч ирээд өөд өөдөөсөө харан зогсоно.
Шүүгчдийн командаар аймшигт дуу гаргаж, янз бүрийн багтайгаар хүүхдийг уйлуулах гэж оролдоно. Хүүхэд уйлахгүй байвал шүүгчид чөтгөрийн багтай гарч ирнэ. Хүүхдийн уйлах дуу муу ёрын сүнс чөтгөрийг хөөдөг бөгөөд аль хүүхэд илүү чанга уйлна, түүнд бурхад эрүүл энхийг хайрлана гэж үздэг байна
Арав: “Марди Гра” багт наадам. АНУ
Америкийн Шинэ Орлеан мужид наадамд оролцогчид тод өнгйн хувцас өмсөж, олон хүний театрчилсан жагсаал зохион байгуулж, сонгогдсон хаан, хатан асар том тавцан дээгүүр явж, хурдан олонд зоос, тод зүүлт зэрэг хэрэгтэй хэрэггүй зүйлс тараадаг.
Эх сурвалж: adme.ru