Хонь: Олны анхаарлын төвд байж, баярыг шоу болгон хувиргах дуртай. Хониныхныг гэнэтийн зочид огт сандраахгүй. Тэд урилгагүй зочдыг юугаар дайлах юм хаанаас ч гаргаад ирнэ. Мөн зугаацаж цэнгэхдээ заавал фото зургаа авахуулдаг.

Үхэр: Дотны найзуудынхаа хүрээнд баяраа тэмдэглэж, тэдэнтэйгээ хамт хошин шог үзэх дуртай. Бас энгийн бүтээгдэхүүнээр жинхэнэ тансаг хоол хийж, гэдсийг тань хагартал дайлж чадна.

Ихэр: Баяр наадам хийхээр төрсөн хүмүүс. Хамт олны цөм, гол зохион байгуулагч, баярлаж байгаа хүмүүсийг хөгжилтэй яриагаараа сэргээгч нэгэн юм. Хөнгөн зуушаар дайлаад амар тайван, зугаатай нөхцөл бүрдүүлж чаддаг.

Мэлхий: Мэлхийнхний хувьд баяр гэдэг гэр бүл, найзнөхөдтэйгөө уулзаж, халуун дулаан уур амьсгал дунд мэдээлэл солилцох, түүнийхээ дараа дуртай хөгжим дороо бүжиглэх  шалтгаан юм. Эсвэл караокед дуртай дуугаа дуулах нь жинхэнэ баяр болдог.

Арслан: Баяр тэмдэглэх гэж байгаа бол элбэг дэлбэг, өргөн цар хүрээтэй байх ёстой. Гэртээ ч байна уу, ресторанд ч байна уу, ширээ дүүрэн тансаг идээ өрж, өмссөн хувцас гоёл олны анхаарлыг татаж байх ёстой. Гэхдээ арслангууд төсвөө зөв төлөвлөж чаддаг болохоор хэзээ ч “хасах” баланстай үлдэнэ гэж байхгүй.

Охин: Баяр наадмыг жижиг гэлтгүй бүх зүйлийг нь нарийвчлан төлөвлөж хийдэг. Зочид нь ширээг ямар төгс зассаныг хараад хүлээн авалтын хаан, хатан мэт сэтгэгдэл төрдөг. Охиныхон халамжтай бөгөөд хүн бүрт дээд зэргээр анхаарч чадна.

Жинлүүр: Жинлүүрийнхэн энгийн яриа хөөрөө, инээд наргианаас асар их таашаал авч чадна. Зочин бүртээ хүндэтгэлтэй ханддаг. Тэдний хувьд аль болох хөгжилтэй хүмүүс цуглуулах нь хамгийн чухал.

Хилэнц: Бүжиглэх нь бүжиглээд, дуулах нь дуулж л байг. Хилэнцийнхний хувьд ойр дотныхон, найз нөхдийнхөө дунд баярлаж байхад хил хязгаар гэж үгүй. Түүний зохион байгуулсан баярт ямар ч зочин эерэг сэтгэгдэлтэй үлддэг.

Нум: Хувцас заасан үдэшлэг, эсвэл багт наадам. Нумынхны зохион байгуулдаг баяр иймэрхүү. Хэрэв зочид зохих ёсоор хувцаслаж ирээгүй бол ямар нэгэн тохирох зүйл хэдийнээ бэлтгэчихсэн сууж байдаг. Тэгээд л баяр өвөрмөц адал явдалт үйл ажиллагаа болон хувирна.

Матар: Энэ ордынхон уламжлалыг сахидаг болохоор ямар нэгэн ёслол үйл заавал болно. Анх харахад ийм арга хэмжээ уйтгартай мэт боловч “жил бүр бид ууранд суудаг” гэсэн томъёолол эцэстээ хамгийн их дурсамж үлдээдэг.

Хумх: Элдэв санаа сэдлээр дүүрэн энэ ордынхон баяр бүрийг өмнөхөөс нь өөр болгож чаддаг. Зохион байгуулагчаар ажилласан хумхууд хамгийн гайхалтай төлөвлөгөөг хэрэгжүүлж, шинэ хоол хүнс, өрөөний өвөрмөц чимэглэлээр олныг гайхшируулахыг эрмэлзэнэ.

Загас: Дуулиан шуугиантайгаар баяраа тэмдэглэх дуртай болохоор гэртээ баярлана гэж үгүй. Тэгээд ч гэр гэдэг загасныхны хувьд амарч тайвшрах газар. Загасныхан баяр зохион байгуулахаар болбол шөнөөс өглөө хүртэл баясах газар л хайж олно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн