Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай болон морьтой эргүүл гарган ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдээр иргэд голын эрэг дээр буудаллан амарч, зугаалах нь нэмэгддэг.
Харамсалтай наадмын эхний өдөр буюу 11-нд хоёр, өнөөдөр (2019.11.12) нэг хүн Туул голд эндээд байна. Голын эргээр буудалласан иргэд Цагдаа болон Онцгой байдлын газраас гаргасан морьт эргүүл, завьт эргүүлийн шаардлагыг биелүүлэхгүй байна гэж мэргэжлийн байгууллагынхан мэдээлж байна.
Энэ оны зургадугаар сараас хойш таван иргэн анхаарал сонор сэрэмжгүй байдлаасаа үүдэн Туул голын орчимд амь насаа алдсан. Баяр наадмын үеэр голын эрэг даган амарч зугаалахдаа гол усанд орохдоо болгоомжтой байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг тус газруудаас сэрэмжлүүлж байна.