Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуульд 2200 гаруй сурагч суралцдаг байна. Бага сургууль нь биеийн тамир спортын заал байхгүйгээс хичээлийн I байрны заал руу дамжин хичээллэдэг нь хүндрэлтэй байдаг ажээ.
Иймд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжлэгээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заалны барилгын ажил эхлээд байна. Тус барилга нь энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Тус сургуулийн хувьд сурагчдыг хүсэл сонирхлынх нь дагуу секц дугуйланд идэвхтэй хамрагдуулдаг аж. Жүдо бөхийн дугуйлан, хүүхдүүдийн оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой технологийн дугуйлан хичээллэдэг байна.