С.Эрдэнэд АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Энэ мэдээллийг АН-ын даргын ойрын хүн үгүйсгэж байгаа ч холбогдох албаныхан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд гэм буруутай эсэхийг шалгаж тогтоосны дараа мэдээлэл өгөх боломжтой гэсэн байна.
С.Эрдэнийн нэр холбогдсон Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч завшсан, “Найрамдал” зуслангийн бүсэд авсан газар, “Капитал” банк зэрэг хэвлэлээр удаа дараа гарах болсон мэдээллийг шалгуулахаар иргэд АТГ-т хандсан гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх болсон байна. Бид мэдээллийг эргэн хүргэх болно.